Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2020.07.20-2020.07.24
2020-07-24 17:33:47 | 137- Оны 07 дугаар сарын 20-ны өдөр
- Шүүгч Л.Соёлмаа даргалж, 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар “Хаан банк”-ны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй хариуцагч “Тариан цацал” ХХК-д холбогдох “244,102,840 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Т.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох, бичиг баримтын эзэмшигч тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж 11 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Г.Энхтуяагийн нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж 14 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй Тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний төвд холбогдох “Нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр 2,041,146 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр
- Шүүгч Л.Соёлмаа даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Э.Баатархуягийн нэхэмжлэлтэй Ц.Мөнхсоёлд холбогдох “Зээлийн төлбөр нийт 9,372,714 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах хүсэлтийг ханган шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулав.
- Шүүгч Л.Соёлмаа даргалж 11 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар “Их Баян Хаан-Уул” ХХК-ийн нэхэмжлэлтэй О.Ганболдод холбогдох “Зээлийн төлбөр нийт 3,089,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр
- Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Ч.Бадам-Очирын нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Л.Соёлмаа даргалж 11 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Б.Ганчимэгийн нэхэмжлэлтэй Б.Аръяажавд холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэв.
- Шүүгч Л.Соёлмаа даргалж 14 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн нэхэмжлэлтэй Ц.Хишигжаргалд холбогдох “1,335,680 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр
- Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар “Бүрэн дулаан” ХХК-ийн нэхэмжлэлтэй Бугант тосгоны захирагчийн албанд холбогдох “46,288,396 төгрөг гаргуулах” тухайн иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийг солих хүсэлт гаргасантай холбогдуулан шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.
- Шүүгч Л.Соёлмаа даргалж 11 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Ц.Золжаргалын нэхэмжлэлтэй Н.Цоггэрэлд холбогдох “4,130,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
- Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж 14 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Л.Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй Б.Энхтөрд холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж 15 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Т.Золжаргалын нэхэмжлэлтэй Ш.Ононд холбогдох “9,009,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
. . .