-1

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2020.06.22

2020-06-22 18:26:43    |   104

 

2020 оны 06 дугаар сарын 22-ний өдөр

 

  1. Шүүгч Л.Соёлмаа даргалж 09 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Хаан банк Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй “Д.Амаржаргалыг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэв.
  2. Шүүгч Л.Соёлмаа даргалж 10 цаг 00 минутад хийсэн шүүх хуралдаанаар Ц.Оюунсувдын нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэв.
  3. Шүүгч Б.Мөнхзул даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч О.Баатарцогтын нэхэмжлэлтэй “Б.Алтангэрэлийг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийн хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
  4. Шүүгч Л.Соёлмаа даргалж 10 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Б.Отгонтөгсийн нэхэмжлэлтэй “Эцэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
  5. Шүүгч Б.Мөнхзул даргалж 11 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Г.Маралмаагийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Лхагвадоржид холбогдох “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

 

. . .