Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2020.03.23-2020.03.27
2020-05-10 15:24:21 | 1272020.03.23-ны өдөр
- Даргалагч ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг 10 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 20.14-2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан шүүгдэгчийн өмгөөлөгч авах хүсэлтээр хойшилж, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлож шийдвэрлэв.
- Даргалагч ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг 10 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 20.14-2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.
2020.03.24-ний өдөр
- Даргалагч ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг 10 цаг 00 минутад эхэлсэн ЗТХ-н 5.2-1.1 дэх хэсэгт заасан зөрчлийн хэргийн шүүх хуралдаанаар зөрчилд холбогдогч шүүгчээс татгалзаж, шүүгчийн татгалзлыг шийдвэрлэхээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.
- Даргалагч шүүгч С.Нолхоосүрэн 10 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 24.6-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийг гэм буруугүйд тооцож, цагаатган хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
- Даргалагч шүүгч С.Нолхоосүрэн 14 цаг 30 минутад эхэлсэн ЭХТА-н 17.8-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, ялаас чөлөөлж шийдвэрлэв.
- Даргалагч шүүгч С.Нолхоосүрэн 15 цаг 30 минутад эхэлсэн ЭХТА-н 17.1.2-2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, 2 жилийн хорих ялаар шийтгэв.
2020.03.25-ны өдөр
- Даргалагч ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг 15 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 10.6-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар оролцогчдын хүсэлтийг хянан хэлэлцэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.
2020.03.26-ны өдөр
- Даргалагч ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг 10 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 24.6-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар оролцогчдын хүсэлтийг хянан хэлэлцэж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутад товлож шийдвэрлэв.
- Даргалагч ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг 11 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 24.6-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар оролцогчдын хүсэлтийг хянан хэлэлцэж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цаг 30 минутад товлож шийдвэрлэв.
- Даргалагч ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг 14 цаг 30 минутад эхэлсэн ЭХТА-н 24.2-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар оролцогчдын хүсэлтийг хянан хэлэлцэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.
- Даргалагч ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг 15 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 24.2-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэж шийдвэрлэв.
2020.03.27-ны өдөр
- Даргалагч ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг, 10 цаг 00 минутад эхэлсэн ЗТХ-н 5.13-1 дэх хэсэгт заасан зөрчлийн шийтгэлийн хуудсан гаргасан гомдлыг хянан хэлэлцэж, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
- Даргалагч ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг, 11 цаг 30 минутад эхэлсэн ЗТХ-н 5.3-1 дэх хэсэгт заасан зөрчлийн шийтгэлийн хуудсан гаргасан гомдлыг хянан хэлэлцэж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, уг зөрчилд дахин зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийхээр Цагдаагийн газарт буцааж шийдвэрлэв.
- Даргалагч ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг, 14 цаг 30 минутад эхэлсэн ЗТХ-н 8.8-1 дэх хэсэгт заасан зөрчлийн шийтгэлийн хуудсан гаргасан гомдлыг хянан хэлэлцэж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож уг зөрчилд дахин зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийхээр Цагдаагийн газарт буцааж шийдвэрлэв.
ТОЙМ ГАРГАСАН ШҮҮХ
ХУРАЛДААНЫ НАРИЙН
БИЧГИЙН ДАРГА: Ө.ЭНХ-АМАР
. . .