-1

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2020.03.16-2020.03.20

2020-05-10 15:22:53    |   128

2020.03.16-ны өдөр

 

  1. Даргалагч ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг 10 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 10.6-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан шүүгдэгч “Зам хаасны улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүй” гэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулж, дараагийн шүүх хуралдааныг жич товлож зарлахаар шийдвэрлэв.

 

2020.03.17-ны өдөр

 

  1. Даргалагч шүүгч С.Нолхоосүрэн 10 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 24.6-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Ковид-19 вирустай холбогдуулан гаргасан хөл хорионд хамрагдсан оролцогчдын хүсэлтээр 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлож шийдвэрлэв.
  2. Даргалагч шүүгч С.Нолхоосүрэн 11 цаг 30 минутад эхэлсэн ЭХТА-н 11.6-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, 450 нэгжээр торгож шийтгэв.
  3. Даргалагч ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг 14 цаг 30 минутад эхэлсэн ЭХТА-н 11.6-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, 550 нэгжээр торгож шийтгэв.

 

2020.03.18-ны өдөр

 

  1. Даргалагч ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч З.Төмөрхүү, шүүгч С.Нолхоосүрэн нарын бүрэлдэхүүнтэй 10 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 12.1-4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэв.

 

2020.03.19-ний өдөр

 

  1. Даргалагч шүүгч С.Нолхоосүрэн 10 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 18.5-1, 19.14-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “эрүүл мэндийн шалтгааны улмаас” гэх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хойшилж 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлож шийдвэрлэв.

 

2020.03.20-ны өдөр

 

  1. Даргалагч ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч С.Нолхоосүрэн нарын бүрэлдэхүүнтэй 10 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 12.1-2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “эрүүл мэндийн шалтгааны улмаас” гэх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хойшилж 2020 оы 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлож шийдвэрлэв.

 

 

 

 

 

                        ТОЙМ ГАРГАСАН ШҮҮХ

                        ХУРАЛДААНЫ НАРИЙН

                        БИЧГИЙН ДАРГА:                                         Ө.ЭНХ-АМАР

. . .