-1

СҮХБААТАР СУМААС СОНГОГДСОН ЗАРИМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ ЭЭЛЖИТ СУРГАЛТАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2020-01-28 16:57:36    |   122

\"\"
 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 120 дугаартай \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалт батлах тухай” тогтоолоор тус шүүхэд 2020 онд ажиллах 110 иргэний нэрсийг баталжээ. 

Тус шүүхэд харъяалагддаг 5 сумдаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт 2020 оны 01 дүгээр улиралд багтаан сургалтыг цувралаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Сүхбаатар сумаас буюу аймгийн төвөөс сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт зориулсан 2 дахь сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.

 
\"\"
 
 

Сургалтыг Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэнБ.Болор-Эрдэнэ удирдан явуулсан бөгөөд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам”, \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам”-ын хүрээнд зохион байгуулж, хууль болон журмын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийн, иргэдийн төлөөлөгч нарын сонирхсон асуултанд хариулт өгөв.

 
\"\"
 
 

Сургалтын үеэр иргэдийн төлөөлөгч нарт \"Шүүхийн иргэдийн төлөөлөгч”-ийн оролцооны талаарх богино хэмжээний шторкийг үзэж танилцуулав.






СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР,

СУРГАЛТ ХАРИУЦСАН АЖЛЫН ХЭСЭГ


. . .