-1

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ ТУС ШҮҮХЭД АЖИЛЛАЛАА.

2020-01-10 16:38:09    |   113

\"\"
 

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийхээр 2020 оны 01 дүгээр сарын 08-09-ний өдрүүдэд тус шүүхэд ажиллалаа.


\"\"
 


Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ш.Одгэрэл, Шүүхийн захиргааны хүний нөөц хариуцсан ахлах референт Т.Наранбат, Захиргааны хэргийн хөдөлгөөн хариуцсан референт А.Ганзориг, Шүүхийн захиргааны хяналт-шинжилгээ хариуцсан референт Г.Төрболд нар ажиллав.

\"\"

 

 
 
 

Ажлын хэсэг нь Шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах, шүүхийн хүний нөөцийг удирдах болон шүүхийн нээлттэй ил тод байдлыг хангах, олон нийттэй харилцах чиглэлээр хяналт-шинжилгээ хийж, тус шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааг \"хэвийн” гэж дүгнэлээ.

 

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХҮҮДИЙН ТАМГЫН ГАЗАР

 


. . .