ШҮҮХ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГА, ТЭМДГИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ.
2025-01-04 00:00:00 | 179Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 189 дүгээр зарлигаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн дагуу шинээр томилогдсон Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван, Ч.Мөнгөнцэцэг, Р.Баярхүү, Ц.Амаргэрэл, Б.Баярсайхан, Б.Мөнхзул нарт шүүгчээр томилогдсон зарлигийг Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Э.Ганцэцэг уншиж танилцууллаа. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр Ерөнхий шүүгчээр сонгогдсон Ч.Мөнгөнцэцэгт шүүхийн тамга, тэмдгийг гардуулан өгч, баяр хүргэв.
. . .