-1

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх сумдад ажиллалаа

2024-12-16 00:00:00    |   20

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс санаачлан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэмжлэгээр Түшиг, Цагааннуур, Ерөө сумд, Бугант тосгоны орон нутгийн иргэд, малчид, Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг олгох, түгээх сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүд, 12 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд тус тус зохион байгууллаа. 
Сургалтыг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг ахлан шүүгч Э.Оюунтунгалаг, Р.Баярхүү, шүүгчийн туслах Ш.Энхцэцэг, Бат.Мөнхзул, Бая.Мөнхзул, Э.Анхбаяр, мэдээлэл технологийн мэргэжилтэн А.Алтансугар нарын бүрэлдэхүүнтэй зохион байгуулав. 
Сургалтаар сум тус бүрийн “Хамтарсан баг”-ийн гишүүд, хүүхэд хамгааллын багуудтай уулзаж сум орон нутагт гэмт хэрэг зөрчлөөс урьдчилсан сэргийлэх ажилтай танилцаж харилцан зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулав.  
Зорилтод сумуудад хянан шийдвэрлэсэн гэмт хэрэг тэр дундаа Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн хэрэг, байгаль орчны журмын эсрэг зөрчлийн тоон мэдээллүүддийг танилцуулан иргэд олон нийтийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө. 
Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагч нарт “Гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдлэг олгох сургалт”-ыг зохион байгуулсан нь гэмт хэрэгт холбогдохоос сэргийлэх, гэмт хэргийн хохирогч болох эрсдэлээс хамгаалах мэдлэг мэдээллийг өгсөн ач холбогдолтой сургалт болов. 
Сум орон нутгийн зүгээс Эрүүгийн болон Иргэний хэргийн талаар мэдээлэл хүлээн авч ард иргэдэд түгээн дэлгэрүүлэх, сумын хэмжээнд шийдвэрлэгдэж буй хэргийн талаарх судалгаа хийж иргэд олон нийтэд танилцуулах, цаашид хамтран ажиллах талаар санал солилцоо.

 

 

 

. . .