Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Иргэний хэргийн шүүх хуралдааны тойм
2020-01-29 16:20:15 | 123Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны
шүүхээр 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцсэн
Иргэний хэргийн шүүх хуралдааны тойм
2020.01.29 №02 Сүхбаатар сум
№ | Зар | Илтгэгч | Тойм |
1 | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 366 дугаартай шийдвэртэй, “Алхана-Эрдэнэ” ЗГХБНөхөрлөлийн нэхэмжлэлтэй, Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гомдол”-ын тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор хянан хэлэлцэв. | Г.Давааренчин | Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. |
2 | Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29.ний өдрийн 588 дугаартай шийдвэртэй, Д.Мөнхтулгын нэхэмжлэлтэй, “Зэлтэрийн зам” ХХК-д холбогдох “бага насны Д.Нармандахыг 18 нас хүртэл нь тэжээн тэтгүүлэх” тухай иргэний хэргийг хариуцагчийн гомдлоор хянан хэлэлцэв. | Г.Давааренчин | Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. |
3. | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 177 дугаартай шийдвэртэй, Ч.Алтансувдын нэхэмжлэлтэй, Б.Соёл-Эрдэнэд холбогдох, “гэрлэлт цулуулж, дундын эд хөрөнгө хувааж өөрт ногдох 30.855.555 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцэв. | Г.Давааренчин | Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. |
4. | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183 дугаартай шийдвэртэй, Т.Энхболдын нэхэмжлэлтэй, Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох, “түрээсийн төлбөр 6.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор хянан хэлэлцэв | Г.Давааренчин | Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оров. |
5. | Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ын өдрийн 580 дугаартай шийдвэртэй, А.Туулын нэхэмжлэлтэй, О.Мөнгөнтуяа, Н.Саруулхангай нарт холбогдох “20:524:000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцэв. | Г.Давааренчин | Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оров |
6. | Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ын өдрийн 654 дугаартай шийдвэртэй, Т.Энхболд, Г.Саранчимэг нарын нэхэмжлэлтэй, “Энсонголия” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Нарангэрэлд холбогдох “52.500.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцэв | Г.Давааренчин | Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оров |
Тойм гаргасан: Б.Мөнхзул