-1

ПРО БОНО ӨДӨР – 2024

2024-05-02 00:00:00    |   298

Монголийн хуульчдын холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар, ЗДТГ, Сүхбаатар сумын ЗДТГ, Хуулийн байгууллага, төрийн захиргааны байгууллагатай хамтран хууль, эрх зүйн зөвлөгөө, сургалт, мэдээлэл үнэ төлбөргүй өгөх Пробоно-2024 өдөрлөгт Сэлэнгэ аймгийн шүүх нэгдэн хамтран оролцлоо. Өдөрлөгийн үйл ажиллагаанд Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд болон Сэлэнгэ аймгийн Шүүх, Шүүхийн Тамгын газрын төлөөлж өдөрлөгт ТГ-ын үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Төмөрсүх, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Уянга, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ш.Энхцэцэг, Эвлэрүүлэн зуучлагч Д.Мөнхцэцэг эвлэрүүлэн зуучлагчийн туслах Д.Баярзул оролцлоо. Про Боно-2024 өдөрлөгийн хүрээнд иргэдийн шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлалын давуу тал ач холбогдлыг иргэдэд ойлгуулж таниулан сурталчлах, өдөрлөгийн хүрээнд 17-18 иргэнд зээлийн гэрээтэй холбоотой, гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан, хүүхдийн тэтгэлэг хүүхдийн асрамж тогтоолгох болон давж заалдах гомдол гаргах талаар иргэдийн сонирхсон асуултад мэргэжлийн дагуу мэдээлэл, лавлагааг өгч ажилласан.

 

. . .