Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тойм
2020-01-08 16:18:16 | 114Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны
шүүхээр 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцсэн
Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тойм
2020.01.08 №01 Сүхбаатар сум
№ | Зар | Илтгэгч | Тойм |
1 | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 556 дугаартай шүүгчийн захирамжтай, Г.Галбадрахад /ЭХТА-ийн 91 дүгээр зүйлийн 91.2.15/ холбогдох эрүүгийн хэргийг ялтны гомдлоор хянан хэлэлцэв. | Д.Буянжаргал | Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв. |
2 | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 154 дугаартай цагаатгах тогтоолтой, Э.Тэнгисд /ЭХТА-ийн 24.6 дугаар зүйлийн 1/ холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцэв. | Д.Буянжаргал | Шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цаг 00 минут хэлэлцэхээр хойшлуулав. |
3 | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дугаар сарын 14-ний өдрийн 168 дугаартай цагаатгах тогтоолтой, Ж.Даваажаргалд /ЭХТА-ийн 17.2 дугаар зүйлийн 1/ холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцэв. | Б.Батзориг | Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгон, хэргийг прокурорт буцаав. |
4. | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолтой, С.Пүрэвдашд /ЭХТА-ийн 27.10 дугаар зүйлийн 1/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцэв. | Д.Буянжаргал | Шүүх хуралдааныг иргэний нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цаг 30 минут хэлэлцэхээр хойшлуулав. |
Тойм гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул