ШҮҮГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-02-27 16:58:23 | 154Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 02 сарын 17-ны өдрийн 20 дугаар зарлигаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Рагчаабазарын Баярхүүг томилсон ба шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг өнөөдөр /2023.02.27/-ны буюу хаврын тэргүүн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр “Монгол Улсын шүүхийн шүүгчийн тангараг өргөх журам”-д заасны дагуу тус шүүхийн танхимд зохион байгууллаа.
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг тус шүүхийн Тамгын газрын дарга М.Нямсүрэн удирдан зохион байгуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулан, шүүгчийн тангараг өргүүллээ.
Шүүгч Р.Баярхүү тангараг өргөснөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 38 дугаар зүйлийг 38.1-т зааснаар шүүгчийн бүрэн эрх нь эхэлж байна.
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд болон хуулийн байгууллагын төлөөлөл, гэр бүлийн гишүүд оролцож шүүгчид цаашдын ажилд нь амжилт хүсэж баяр хүргэлээ.
СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН
ТАМГЫН ГАЗАР