-1

\"ХҮҮХДИЙН ЭРХ БА ХАМГААЛАЛ\" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

2022-10-11 12:39:36    |   158

 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛАН “ХҮҮХДИЙН ЭРХ ХАМГААЛАЛ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
       Тус шүүхийн Тамгын газар, Монголын шүүхийн ажилтны холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар хороотой хамтран Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад зориулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу эхний сургалтыг 2022.10.10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад “Хүүхдийн эрх хамгаалал” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Сургалтаар “Хүүхдийн эрхийн тухай”, “Зөрчлийн тухай” хуулиуд болон эцэг, эх, харгалзан дэмчигч, асран хамгаалагчийн үүрэг, хүүхдүүд нийгмийн харилцаанд ямар эрх, үүрэгтэйгээр оролцох талаар танилцуулан, харилцан ярилцлаа. Сургалтыг тус шүүхийн шүүгчийн туслах Ч.Нарангэрэл, Б.Урангоо нар удирдан явуулав.
\"\"\"\"\"\"
 
СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .