“Шүүгчийн тангараг” өргөх ёслол боллоо.
2022-05-18 16:57:25 | 157 “Шүүгчийн тангараг” өргөх ёслол боллоо.Монгол улсын ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар зарлигаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон Ч.Мөнгөнцэцэгийн “Шүүгчийн тангараг” өргөх ёслолын ажиллагааг 2022 оны 05дугаар сарын 18-ны өдөр тус шүүхийн хуралдааны танхимд зохион байгууллаа.
Шүүгч Ч.Мөнгөнцэцэгийн Шүүгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг Сэлэнгэ аймгийн шүүхийн тамгын газрын дарга М.Нямсүрэн нээн үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, шүүгч Ч.Мөнгөнцэцэгийн намтрыг товч танилцуулж, Монгол улсын ерөнхийлөгчийн 1993 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 03 дугаар зарлигийн дагуу шүүгчийн тангаргийг өргүүллээ.Шүүгчийн тангараг өргүүлэх ёслолын үйл ажиллагаанд Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны хамт олон болон хуулийн байгууллагуудын төлөөлөл оролцож дурсгалын зүйл гардууллаа.
СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .