“ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын төлөөх спортын гурван төрөлт тэмцээнийг энэ жил Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газар, Монголын шүүгчдийн холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар хороотой хамтран 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулав.
2022-03-05 18:05:28 | 146Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Сэлэнгэ аймгийн Прокурорын газар, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Сэлэнгэ аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөл нарын дунд жил бүр ажилтнуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор нөхөрсөг тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Энэхүү уламжлалт “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын төлөөх спортын гурван төрөлт тэмцээнийг энэ жил Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газар, Монголын шүүгчдийн холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар хороотой хамтран 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулав. Тэмцээн нийт 3 төрлөөр явагдаж, багийн төрөлд 12 баг, ганцаарчилсан төрөлд 8 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьж оролцон дараах амжилтуудыг үзүүллээ.
1.Ширээний теннисний эрэгтэй төрөлд 1 дүгээр байрт: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар, эмэгтэй төрөлд Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч н.Нямаа нар шалгарав.
2. Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд: Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг, эмэгтэй төрөлд: Сэлэнгэ аймгийн шүүхийн баг тус тус шалгарлаа.
3. Гар бөмбөгийн тэмцээний холимог төрөлд 1 дүгээр байрт: Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг шалгарав.
Дээрх тэмцээнүүдийн нийлбэр оноогоор “Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-ын хамт олон дээрх амжилтуудыг үзүүлж, багийн нийт дүнгээр “ТЭРГҮҮН” байр эзэлж “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын эзэн болсноор дараагийн “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын тэмцээнийг зохион байгуулахаар боллоо.
Мөн Монголын шүүгчдийн холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар хорооноос “Шилдэг тамирчин”-аар Сэлэнгэ аймаг дахь Мандал сумын прокурорын газрын бичиг хүргэгч н.Баярсайханыг шалгаруулж, “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагналаа.
СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .