-1

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ ЗОРИУЛАН ЦАХИМ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2021-03-11 15:44:04    |   114

\"\"

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2021 онд тус шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчдийн нэрсийг батлан жагсаалтыг ирүүлсэн.
Тус шүүхэд харьяалагддаг 10 сумдаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт 2021 оны 01 дүгээр улиралд багтаан сургалтыг цувралаар зохион байгуулахаар төлөвлөсний дагуу Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас сонгогдсон 4 иргэдийн төлөөлөгч нарт  сургалтыг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр цахимаар сургалтыг зохион байгуулав.

Сургалтыг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Мөнхцэцэг удирдан явуулж, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрхзүйн байдлын тухай хууль” “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам” “Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам”-ын талаар мэдээ мэдээллийг хүргэж зохион байгууллаа.


СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .