2021 ОНД ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАХ СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР, ТҮШИГ СУМДААС СОНГОГДСОН ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
2021-03-05 17:17:24 | 126Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын “Сургалт хариуцсан” ажлын хэсэг, “Шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах” ажлын хэсэг хамтран 2021 онд Сэлэнгэ аймаг дахь анхан шатны шүүхүүдийн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллах Цагааннуур, Түшиг суманд оршин сууж буй шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Цагааннуур, Түшиг сумдын иргэний танхимд зохион байгуулж байна.
Сургалтыг тус шүүхийн Тамгын газрын дарга М.Нямсүрэн, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Мөнхцэцэг, шүүгчийн туслах Г.Уянга нар удирдан явуулж, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс батлагдсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам” болон шүүхэд мэдүүлэх эрхийн талаар мэдээллийг хүргэж, сургалт үр дүнтэй амжилттай болж өндөрлөлөө.
СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .