СЭЛЭНГЭ АЙМГИЙН “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХОЛБОО”-НЫ ТЭРГҮҮЛЭГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
2021-02-23 16:13:43 | 141
Тус шүүхийн “Шүүхийн нээлттэй байдлыг хангах, Олон нийттэй харилцах” ажлын хэсгийн 1 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Сэлэнгэ аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо”-ны тэргүүлэгчдийн төлөөлөгчтэй уулзалт зохион байгуулав.
Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн талаарх мэдээллийг хэрхэн үр өгөөжтэй хэлбэрээр зохион байгуулах боломжтой эсэхэд санал авч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний ярилцлаа.
Уулзалтын үр дүнд тус шүүхээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шүүхэд мэдүүлэх эрхийн талаарх сургалтыг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулахаар болов.
СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .