МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬ/ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ БОЛОН ДАГАЛДАН ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН ХУУЛЬ ТОГТООМЖ, УИХ-ИЙН ТОГТООЛЫН АСУУДЛААР АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮД ШҮҮГЧ НАРТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2021-02-04 14:47:34 | 139
Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг Монгол Улсын Их хурал 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд хуулийг дагалдан өөрчлөлт оруулсан бусад хуулиуд, Улсын Их хурлын бусад шийдвэрийг Улсын Дээд шүүхэд ирүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газраас хуулийн төсөл боловсруулах ажлын дэд хэсэгт ажилласан зарим шүүгч, захиргааны албан хаагчид анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нартай 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр цахим уулзалтыг зохион байгуулж байна.
Уулзалтад тус шүүхийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид ZOOM программ ашиглан хамрагдаж байна.
СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .