Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тойм
2020-09-22 13:53:55 | 126Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны
шүүхээр 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцсэн
Иргэний хэргийн шүүх хуралдааны тойм
2020.09.22 №18 Сүхбаатар сум
№ | Зар | Илтгэгч | Тойм |
1. | Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 513 дугаартай шийдвэртэй, Ш.Балжиннямын нэхэмжлэлтэй, “Баян модот” ХХК-нд холбогдох “цалингийн зөрүү 11.929.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцэв. | Б.Эрдэнэхишиг | Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. |
2. | Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 514 дугаартай шийдвэртэй, Ч.Диваанансалын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох “тэтгэврээс суутгасан суутгал 784.500 төгрөгийг буцаан гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцэв. | Б.Эрдэнэхишиг | Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 09 цаг 30 минут хүртэл хойшлуулав. |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны
шүүхээр 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцсэн
Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тойм
2020.09.22 №19 Сүхбаатар сум
№ | Зар | Илтгэгч | Тойм |
1. | Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолтой Б.Мянхай, Э.Анхтөгс нарт холбогдох /ЭХТА-ийн 17.1 дүгээр зүйлийн 2.4/ эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцэв. | Д.Буянжаргал | Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаав. |
2. | Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолтой Б.Батжаргал, Ж.Батчулуун нарт холбогдох /ЭХТА-ийн 17.3 дугаар зүйлийн 1/ эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гомдлоор хянан хэлэлцэв. | Д.Буянжаргал | Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв. |
3. | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 67 дугаартай шүүгчийн захирамжтай Г.Зууннасан, А.Отгонбаяр нарт холбогдох /ЭХТА-ийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2/ эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцэв. | Д.Буянжаргал | Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаав. |
4. | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолтой Г.Отгонбаярт холбогдох /ЭХТА-ийн 11.4 дүгээр зүйлийн 1/ эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцэв. | Г.Давааренчин | .Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв. |
5. | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 74 дугаартай шүүгчийн захирамжтай Л.Мөнхтуяад холбогдох /ЭХТА-ийн 10.1 дүгээр зүйлийн 2.1/ эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцэв.. | Г.Давааренчин | Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв. |
6. | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 49 дугаартай шийтгэвэртэй Г.Лхагважавт холбогдох /ЗТХ-ийн 5.4 дүгээр зүйлийн 4.2/ зөрчлийн хэргийг прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцэв. | Б.Эрдэнэхишиг | . Анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаав. |
Тойм гаргасан: Б.Мөнхзул
. . .