-1

Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем нэвтэрлээ

2020-09-09 09:12:31    |   139

ШЕЗ-ийн 2020 оны 102 дугаар тушаалаар батлагдсан “Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем ашиглах журам” 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс  хэрэгжиж эхэллээ. 
Уг систем нь
 1. Хэргийн оролцогч, иргэд олон нийтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдааны явцын мэдээгээр түргэн шуурхай хангах,
 2. Шүүх хуралдааны хойшлолтын мэдээг нэгтэн боловсруулах, дүн шинжилгээ хийх,
3. Шүүхийн үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг хангах ач холбогдолтой юм.
\"\"Хэрэглэгч болон хэргийн оролцогч, шүүх хуралдааныг сонирхсон иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд www.live.shuukh.mn  сайтад хандан шүүх хуралдааны тов болон тойм, шүүх хуралдааны явцын талаарх мэдээллийг гар утас болон бусад цахим хэрэгслээр дамжуулан үзэх боломжтой юм.
 

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газар

. . .