Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2020.07-06 2020-07-10
2020-07-20 17:49:54 | 1382020 оны 07дугаар сарын 06-ны өдөр
- Шүүгч Л.Соёлмаа даргалж, 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар А.Энхтүвшингийн нэхэмжлэлтэй Э.Даваажаргалд холбогдох “Гэрлэлт цуцлуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүрэн ханган шийдвэрлэв.
- Шүүгч Б.Мөнхзул даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Хаан банкны нэхэмжлэлтэй “Г.Баярсайхан, Б.Пүрэвсүрэн нарыг эрэн сурвалжлах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Л.Энхтайван даргалж 14 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар “Хаан банкны” нэхэмжлэлтэй Тариан цацал ХХК-д холбогдох “244,102,840 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн учраас шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлов.
- Шүүгч Б.Мөнхзул даргалж 15 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Б.Мөнхзулын нэхэмжлэлтэй Д.Пүрэвсүрэнд холбогдох “Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн бүрэн хангаж шийдвэрлэв.
2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр
- Шүүгч Б.Мөнхзул даргалж, шүүх бүрэлдэхүүнд ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Б.Наранбаярын гомдолтой “Шүүгчийн захирамжид гаргасан гомдолын”-тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд захирамжид өөрчлөлт оруулсан.
- Шүүгч Л.Соёлмаа даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Л.Авирмэдийн нэхэмжлэлтэй “Улсад ажилласан жил тогтоолго”-тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүх бүрэлдэхүүнд ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч Л.Соёлмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр 11 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар “М ТИ ЭС” ХХК-ны гомдолтой “Шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг” хянан хэлэлцээд гомдлыг хангахгүй орхив.
- Шүүгч Л.Соёлмаа даргалж, шүүх бүрэлдэхүүнд ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр 12 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар “Голомт банкны” гомдолтой “Шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг” хянан хэлэлцээд гомдлыг шүүгчийн захирамжийг хүчингүй болгов.
2020 оны 07 дугаар сарын 08-ний өдөр
- Шүүгч Л.Энхтайван даргалж, 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар С.Лхагва -Амгалангийн нэхэмжлэлтэй “Улсад ажилласан жил тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
- Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж 10 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Х.Жаргалсайханы нэхэмжлэлтэй “Хамтын амьдралтай байсныг тогтоолго” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, 10 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Ш.Цэндмаагийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Чинболдод холбогдох “Гэрлэлт цуцлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, 14 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч Тариалан эрхлэлтийг дэмжих төвд холбогдох “2,041,146 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хойшлов.
2020 оны 07 дугаар сарын 10-ний өдөр
- Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар С.Батцэцэгийн нэхэмжлэлтэй “Өмчлөгч тогтоолгох”-тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж 11 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар А.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй М.Мөнхжаргалд холбогдох “Гэрлэлт цуцлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж 14 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч А.Мөнхсанаагийн нэхэмжлэлтэй хариуцагч “Баян модот” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр
- Шүүгч Б.Мөнхзул даргалж 14 цаг 30 минутанд эхэлсэн шүүх хуралдаанаар “Бүрэн дулаан уул” ХХК-ны нэхэмжлэлтэй Бугант тосгоны захирагчийн албанд холбогдох “46,288,396 төгрөг гаргуулах”-тухай иргэний хэргийг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
. . .