-1

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2020.06.15

2020-06-15 17:15:42    |   224

  1. Шүүгч Б.Мөнхзул даргалж, 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар У.Сувд-Эрдэнийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Отгонсүхэд холбогдох “Гэрлэлт цуцлуулж, эд хөрөнгө хуваалгах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гарах хүртэл хугацаагаар хурлыг хойшлуулав.
  2. Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Д.Баасанжавын нэхэмжлэлтэй “Улсад ажилласан жил тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
  3. Шүүгч Б.Мөнхзул даргалж 12 цаг 00 минутад хийсэн шүүх хуралдаанаар Ц.Буянхишигийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Алтанцомд холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэв.
  4. Шүүгч Б.Мөнхзул даргалж 15 цаг 00 минутад хийсэн шүүх хуралдаанаар Төрийн банкны нэхэмжлэлтэй хариуцагч Г.Төрболд, Б.Өнөболд нарт холбогдох “15,397,164,98 төгрөг гаргуулах” тухай хэргийг хянан хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хэргийг түтгэлзүүлэв.

. . .
Цаг үеийн мэдээ