-1

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2020.06.09

2020-06-09 18:21:52    |   132

2020 Оны 06 дугаар сарын 09-ний өдөр

 

  1. Шүүгч Л.Энхтайван даргалж, 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар А.Болорцэцэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Хишигзаяад холбогдох “Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэмж гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
  2. Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Д.Амаржаргалын нэхэмжлэлтэй “Улсад ажилласан жил тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэв.
  3. Шүүгч Б.Мөнхзул даргалж 11 цаг 00 минутад хийсэн шүүх хуралдаанаар М.Баярхүүгийн нэхэмжлэлтэй “Ажилласан жил тогтоолгох, баримт бичгийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
  4. Шүүгч Л.Соёлмаа даргалж 14 цаг 30 минутад хийсэн шүүх хуралдаанаар Б.Сэржмядагийн нэхэмжлэлтэй “Хууль бус гэрлэлтийг хүчингүй болгох” тухай хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэв.
  5. Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж 15 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Дархан уул аймгийн Онцгой коммисын нэхэмжлэлтэй хариуцагч М.Гоёл, Х.Шура нарт холбогдох “1,120,000 гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэв.

. . .