-1

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2020.06.08

2020-06-08 17:33:31    |   131

2020 Оны 06 дугаар сарын 08-ний өдөр

 

  1. Шүүгч Л.Соёлмаа даргалж, 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар М.Бат-Оршихын нэхэмжлэлтэй хариуцагч М.Мөнхсайхан, М.Мөнхтуяа нарт холбогдох “30,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг буцаав.
  2. Шүүгч Б.Мөнхзул даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Ц.Отгонсүхийн нэхэмжлэлтэй хариуцагч У.Сув-Эрдэнэд холбогдох “Гэрлэлт цуцлуулж эд  хөрөнгө хуваалгах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргаж шүүх хуралдаан 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
  3. Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж 11 цаг 30 минутад хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн шуудан үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй хариуцагч Н.Урангоод холбогдох “9,453,709,13 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
  4. Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж 14 цаг 30 минутад хийсэн шүүх хуралдаанаар “Ивээл Иневэст” ББСБ-ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Бат-Эрдэнэ, Э.Дүүрэнжаргал нарт холбогдох  “3,970,350,43 төгрөг” гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцээд хариуцагч тал гэрч асуулгах хүсэлт гаргасан тул хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.                                                       

. . .