Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2020.06.02
2020-06-02 17:32:29 | 135- оны 06 дугаар сарын 02-ны өдөр
- Шүүгч Л.Соёлмаа даргалж, 09 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Т.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй “Улсад ажилласан жил тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын бүрэн ханган шийдвэрлэв.
- Шүүгч Б.Мөнхзул даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Э.Баатархуягийн нэхэмжлэлтэй “Г.Энхжаргалыг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд бүрэн хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Б.Мөнхзул даргалж 10 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Л.Энхмандахын нэхэмжлэлтэй Б.Бат-Эрдэнэд холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Б.Мөнхзул даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Мөнхцэцэг ерөнхий шүүгч Л.Энхтайван нарын бүрэлдэхүүнтэй 14 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагч иргэний хэргийн хариуцагч Я.Сээсрэгжавын “ШИНБ улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлтийг хангахгүй шийдвэрлэв.
- Шүүгч Л.Соёлмаа даргалж 14 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Б.Саруулчимэгийн нэхэмжлэлтэй “ Б.Мөнгөнчимэгийг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Л.Соёлмаа даргалж 15 цаг 00 минутад хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч А.Цолмонтуяагийн нэхэмжлэлтэй “Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
. . .