Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2020.05.25-2020.05.29
2020-05-29 17:30:28 | 122
2020 оны 05 дүгээр сарын 25-ны өдөр
- Шүүгч Л.Соёлмаа даргалж 09 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Б.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ганхөлөгт холбогдох “Хүүхдийн тэтгэлэг” гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Л.Соёлмаа даргалж, 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар М.Алтансүхийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Цэцэгмаад холбогдох “Эцэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн бүрэн хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Б.Мөнхзул даргалж 14 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Төрийн банкны нэхэмжлэлтэй хариуцагч Б.Өнөболд, Г.Төрболд нарт холбогдох “15,397,165 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаан 2020 оны 06 дугаар сарын 04-ны 10 цаг 00 минутад хийхээр товлов.
2020 оны 05 дүгээр сарын 26-ний өдөр
- Шүүгч Л.Энхтайван даргалж, 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар М.Аагиймаагийн нэхэмжлэлтэй “Б.Эрдэнэчимэгийг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Л.Энхтайван даргалж 10 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Д.Эрдэнэдаваагийн нэхэмжлэлтэй “Улсад ажилласан жил тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Л.Соёлмаа даргалж 14 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Д.Занданбалын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Анхзаяад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэв.
2020 оны 05 дүгээр сарын 28-ний өдөр
- Шүүгч Л.Соёлмаа даргалж, 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Д.Соёлбаатарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Солонгод холбогдох “Орон сууц чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд гуравдагч этгээдийн хүсэлтээр тодорхойгүй хугацаагаар хойшлов.
- Шүүгч Л.Энхтайван даргалж, 14 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Г.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй “Нөхөн олговор 40,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, 14 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Төрийн банкны нэхэмжлэлтэй “Г.Бат-Оршихийг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
- оны 05 дугаар сарын 29-ний өдөр
- 1. Шүүгч Л.Соёлмаа даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар “Орхон тариа” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ургац хүдэр” ХХК-д холбогдох “Бордооны төлбөр 18,857,400 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаан 2020 оны 06 дугаар сарын 11-ний 10 цаг 00 минутад хийхээр товлов.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын
Иргэний хэргийн анхан шатны шүүх
. . .