Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2020.05.11-2020.05.15
2020-05-15 18:13:13 | 127
2020 оны 05 дүгээр сарын 11-ны өдөр
- Шүүгч Л.Соёлмаа даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Л.Оюу-Отгоны нэхэмжлэлтэй “Ажилласан жил тогтоолгох тухай” гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Б.Мөнхзул даргалж, 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Төрийн банкны нэхэмжлэлтэй хариуцагч Б.Өнөболд нарт холбогдох “15,397,165 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 25-ны 14 цаг 30 минутад хийхээр товлов.
- Шүүгч Л.Соёлмаа даргалж 11 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Л.Алтынгулын нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох ” тухай иргэний хэргийг хянан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Б.Мөнхзул даргалж, 14 цаг 30 минутад хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Ц.Тунсагмаагийн нэхэмжлэлтэй хариуцагч Хишигбуянжаргалд холбогдох” Газар чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 15-ны 15 цаг 30 минутад хийхээр товлов.
2020 оны 05 дүгээр сарын 12-ны өдөр
- Шүүгч Л.Энхтайван даргалж, 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Х.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй “Ө.Батхишигийг нас барсанд тооцуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Л.Соёлмаа даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч “Баян дулаан уул” ххк-д холбогдох “69,859,417,56 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Л.Энхтайван даргалж 14 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Х.Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй В.Бат-Эрдэнэд холбогдох “Гэм хор 2,524,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2020 оны 05 дүгээр сарын 13-ны өдөр
- Шүүгч Б.Мөнхзул даргалж, 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар М.Энхтунгалагийн нэхэмжлэлтэй “Ажилласан жил тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Л.Энхтайван даргалж, 14 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Хушаат сумын ЗДТГ-ын нэхэмжлэлтэй хариуцагч У.Нарангэрэлд холбогдох “3,421,250 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдааныг тодорхойгүйг хугацаагаар хойшлуулав.
2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр
- Шүүгч Л.Энхтайван даргалж, 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Э.Баярмаагийн нэхэмжлэлтэй “ О.Цогтсайханыг эрэн сурвалжлах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Л.Энхтайван даргалж 10 цаг 30 минутад хийсэн шүүх хуралдаанаар Ц.Мөнхбадрахын нэхэмжлэлтэй “С.Баярмааг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр
- Шүүгч Б.Мөнхзул даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар А .Батзоригийн нэхэмжлэлтэй Б.Октябрьт холбогдох “5,800,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд талууд хоорондоо эвлэрч хэргийг хэрэгсэхгүй болгов.
- Шүүгч Л.Соёлмаа даргалж 14 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Ургац хүдэр ХХК-ны нэхэмжлэлтэй хариуцагч ТЭД санд холбогдох “619,806,000” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хэргийг харъяаллын дагуу шилжүүлэв.
- Шүүгч Л.Энхтайван даргалж 14 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Х.Батхишигийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Даринчулуунд холбогдох “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангаж шийдвэрлэв.
ТОЙМ ГАРГАСАН ШҮҮХ ХУРАЛДААНЫ
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА: Г.НАНДИН-ЭРДЭНЭ
ТОЙМ БАЙРШУУЛСАН ШҮҮХ ХУРАЛДААНЫ
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА : С.ЭНХТАЙВАН
. . .