-1

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2020.05.04-2020.05.08

2020-05-11 10:17:30    |   120

2020 оны 05 дүгээр сарын 04-ны өдөр

 

  1. Шүүгч Л.Соёлмаа даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар М.Бат-Орших нэхэмжлэлтэй хариуцагч М.Мөнхтуяа нарт холбогдох “30,000,000 төгрөг” гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 21-ны 10 цаг 00 минутад хийхээр  товлов.
  2. Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүх бүрэлдэхүүнд ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч Б.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Ургац хүдэр ХХК- ны нэхэмжлэлтэй “Шүүгчин захирамжид гаргасан гомдлын” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд гомдлыг хангаж хангаж шийдвэрлэв.
  3. Шүүгч Л.Энхтайван  даргалж 14 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Ш.Балжиннямын нэхэмжлэлтэй хариуцагч Банядулаан уул ХХК-д холбогдох “Тушаал хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай иргэний хэргийг хянан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

 

 

  1. Оны 05 дүгээр сарын 05-ний өдөр

 

  1. Шүүгч Л.Соёлмаа даргалж, 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Г.Баярцэцэгийн нэхэмжлэлтэй П.Баасанцог-д холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
  2. Шүүгч Б.Мөнхзул даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар У.Сувд-Эрдэнийн  нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Отгонсүхэд холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанд нэхэмжлэгч оролцох боломжгүй учраас шүүх хуралдаан хойшлов.
  3. Шүүгч Л.Соёлмаа даргалж 11 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Б.Нарангоогийн нэхэмжлэлтэй Д.Шинэбаярт холбогдох “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
  4. Шүүгч Л.Энхтайван даргалж 14 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Х.Кульзирагийн нэхэмжлэлтэй “Улсад ажилласан жил тогтоолгох ” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
  5. Шүүгч Л.Энхтайван даргалж 15 цаг 00 минутад хийсэн шүүх хуралдаанаар Б.Доржготовын нэхэмжлэлтэй “Улсад ажилласан жил тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

 

            

 

         2020 оны 05 дүгээр сарын 06- ний өдөр 

 

  1. Шүүгч Л.Соёлмаа даргалж, 09 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Голомт банкны нэхэмжлэлтэй “Б.Анхцэцэгийг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
  2. Шүүгч Л.Энхтайван даргалж, 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Ц.Цэнджавын нэхэмжлэлтэй “Хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэв. 
  3. Шүүгч Л.Энхтайван даргалж, 14 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Ж.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Батжаргалд холбогдох “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

 

 

  1. оны 05 дугаар сарын 07-ний өдөр 

 

  1. Шүүгч Л.Соёлмаа даргалж, 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Хушаат сумын засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Ш.Долгордуламд холбогдох “2,983,850 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 21-ний 10 цаг 00 минутад хийхээр товлов.
  2. Шүүгч Б.Мөнхзул даргалж 11 цаг 00 минутад хийсэн шүүх хуралдаанаар М.Алтантуяагийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Будад холбогдох “эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
  3. Шүүгч Б.Мөнхзул даргалж, 12 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Л.Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Энхтөр “Гэрлэл цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгө хуваах” тухай иргэний хэргийг хянан хэргийг 3 сарын хугацаагаар түтгэлзүүлэв.

 

  1.   оны 05 дугаар сарын 08-ний өдөр
  2. Шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүх бүрэлдэхүүнд Д.Оюундарь, Л.Соёлмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар А .Туулын нэхэмжлэлтэй “Шүүгчийн захирамжид гаргасан гомдол”-ын тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд шүүгчийн захирамжийг хүчингүй болгов.
  3. Шүүгч Л.Энхтайван даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч М.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

 

 

 

 

 

                        ТОЙМ ГАРГАСАН ШҮҮХ ХУРАЛДААНЫ

                        НАРИЙН БИЧГИЙН ДАРГА:                                                           Г.НАНДИН-ЭРДЭНЭ

 

            

 

            ТОЙМ БАЙРШУУЛСАН ШҮҮХ ХУРАЛДААНЫ                    С.ЭНХТАЙВАН

                        НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

 

 

. . .