-1

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2020.02.10-2020.02.14

2020-05-10 15:15:34    |   124

 

2020.02.10-ны өдөр

 

  1. Даргалагч шүүгч С.Нолхоосүрэн 10 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 27.10-2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, 450 нэгжээр торгож шийтгэв.

 

  1. Даргалагч шүүгч С.Нолхоосүрэн 11 цаг 30 минутад эхэлсэн ЭХТА-н 24.6-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, 450 нэгжээр торгож шийтгэв.

 

 

2020.02.11-ний өдөр

 

  1. Даргалагч шүүгч С.Нолхоосүрэн 10 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н 24.6-2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын гэм бурууг тогтоож, шүүгдэгч нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сар, 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэв.

 

  1. Даргалагч ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг 11 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н  17.1-2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар эрүүгийн хэргийг прокурорын байгууллагад буцааж шийдвэрлэв.

 

  1. Даргалагч шүүгч С.Нолхоосүрэн 14 цаг 30 минутад эхэлсэн ЭХТА-н 24.6-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарын өмгөөлөгчийн “урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас татгалзаж, гэм буруугийн шүүх хуралдаан зарлуулах тухай” хүсэлтийг хянан хэлэлцэж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 14 цаг 30 минутад хийхээр товлож шийдвэрлэв.

 

 

2020.02.13-ны өдөр

 

  1. Даргалагч ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг 10 цаг 00 минутад эхэлсэн ЭХТА-н  12.1-4, 11.6-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар ерөнхий шүүгч “шүүгдэгчийг танидаг” гэх үндэслэлээр хэргийг шийдвэрлэхээс татгалзав.

 

 

 

 

 

 

 

 

 

 

                        ТОЙМ ГАРГАСАН ШҮҮХ

                        ХУРАЛДААНЫ НАРИЙН

                        БИЧГИЙН ДАРГА:                                         Ө.ЭНХ-АМАР

. . .