Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2020.03.23-2020.03.27
2020-05-10 14:55:57 | 1262020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр
- Шүүгч Л.Соёлмаа даргалж 09 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Д.Энхжаргалын “Ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Л.Соёлмаа даргалж 10 цаг 00 минутанд эхэлсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй Б.Пүрэвхүүд холбогдох “2,750,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Л.Соёлмаа даргалж, 11 цаг 00 минутад хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй Б.Баяржавхланд холбогдох “5,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Л.Соёлмаа даргалж, 14 цаг 30 минутад хийсэн шүүх хуралдаанаар С.Даваадоржийн нэхэмжлэлтэй “Нөхөн олговор 40,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Л.Соёлмаа даргалж, 11 цаг 00 минутад хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй Б.Баяржавхланд холбогдох “5,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
- Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж 15 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Г.Одгэрэлийн нэхэмжлэлтэй Б.Санжаасүрэнд холбогдох “Гэрлэлт цуцлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
- Оны 03 дугаар сарын 24-ний өдөр
- Шүүгч Л.Соёлмаа даргалж, 09 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар О.Солонгын нэхэмжлэлтэй “Хамтын амьдралтай байсныг тогтоолгох, эцэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
- Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар “Хаан банк”-ны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй “М.Наранцацрал, М.Мөнхцацрал нарыг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
- Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж 11 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Ё.Атарсайханы нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийн хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Л.Соёлмаа даргалж 14 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй “1,182,500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
- Шүүгч Л.Соёлмаа даргалж 14 цаг 00 минутад хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй З.Баярмаад холбогдох “2,750,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2020 оны 03 дугаар сарын 25- ны өдөр
- Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар З.Цогцагааны нэхэмжлэлтэй “Төрсөн он зөвтгүүлэх”-тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
- Шүүгч Л.Соёлмаа даргалж, 14 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын нэхэмжлэлтэй Д.Бадрах нарт холбогдох “9,700,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулав.
- оны 03 дугаар сарын 26-ны өдөр
.
- Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Э.Болорцэцэгийн нэхэмжлэлтэй Х.Оюунболдод холбогдох “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Л.Соёлмаа даргалж, 14 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Н.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй П.Төмөрбаатарт холбогдох “Гэрлэлт цуцлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэв.
- Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж 15 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Б.Мэндбаярын нэхэмжлэлтэй “Нөхөн олговор 80,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг ханган шийдвэрлэв.
- оны 03 дугаар сарын 27-ны өдөр
- Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй Э.Энхмаа, Э.Алтанчимэг нарт холбогдох “10,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэлх хугацаагаар хойшлуулав.
ТОЙМ ГАРГАСАН ШҮҮХ ХУРАЛДААНЫ
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА: С.ЭНХТАЙВАН
. . .