Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм 2020.01.13-2020.01.17
2020-05-10 14:33:46 | 1252020 оны 01 дугаар сарын 13-ны өдөр
- Шүүгч Л.Соёлмаа, даргалж, 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Д.Оюун”-ийн нэхэмжлэлтэй “Улсад ажилласан жил тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр ханган шийдвэрлэв.
- Шүүгч Л.Соёлмаа даргалж 11 цаг 00 минутанд эхэлсэн шүүх хуралдаанаар М.Хандаагийн нэхэмжлэлтэй “Улсад ажилласан жил тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй иргэний иргэний хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр ханган шийдвэрлэв.
- Шүүгч Л.Соёлмаа даргалж 14 цаг 30 минутанд эхэлсэн шүүх хуралдаанаар Б.Цэвээндэмбэрэлийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Батдоржид холбогдох “465,887,000” төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдааынг ажиллагаа явагдаж дуусах хүртэл хойшлуулав.
- Шүүгч Б.Мөнхзул даргалж 15 цаг 00 минутанд эхэлсэн хуралдаанд Ц.Хандармаагийн нэхэмжлэлтэй Ч.Бат-Эрдэнэд холбогдох “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр ханган шийдвэрлэв.
2020 оны 01 дугаар сарын 14-ний өдөр
- Шүүгч Б.Мөнхзул даргалж, 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Г.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй “Нөхөн олговор 40,000,000 төгрөг гаргуулах”-тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагийг хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Б.Мөнхзул даргалж 11 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар Голомт банк Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Ж.Буянжаргалд холбогдох “7,167,426,97 төгрөг гаргуулах”-тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.
- Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж 15 цаг 00 минутанд эхэлсэн шүүх хуралдаанаар Ц.Гантөмөрийн нэхэмжлэлтэй “Нөхөх олговор 40,000,000 төгрөг гаргуулах”-тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэв.
2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр
- Шүүгч Б.Мөнхзул даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар А.Энхжаргалын нэхэмжлэлтэй Г.Одхүүд холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдйн тэтгэлэг гаргуулах”-тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг түтгэлзүүлэн 3 сарын хугацаа өгөв.
- Шүүгч Б.Мөнхзул даргалж 14 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Д.Гансүх хариуцагч М.Одонтунгалагад холбогдох “гэрлэлт цуцлуулах”-тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагийг хангаж шийдвэрлэв.
- оны 01 дүгээр сарын 16-ны өдөр
- Шүүгч Л.Соёлмаа даргалж 10 цаг 00 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар П.Батсайханы нэхэмжлэлтэй В.Ганболдод холбогдох “Газар чөлөөлүүлэх”-тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд шүүгчээс татгалзсан үндэслэлээр хойшлов.
- Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж шүүх бүрэлдэхүүнд Л.Соёлмаа, Б.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэйгээр 14 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Алтанбилэг ХХК хариуцагч Алтанбулаг-Итгэл ТББ-д холбогдох “Нэр төр сэргээлгэх”-тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасаж хойшлов.
2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр
- Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж 10 цаг 00 минутанд эхэлсэн шүүх хуралдаанаар Ч.Хадбаатар нэхэмжлэлтэй “Улсад ажилласан жил тогтоолгох”-тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэв.
- Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж 11 цаг 00 минутанд эхэлсэн шүүх хуралдаанаар Б.Нямаагийн нэхэмжлэлтэй “Эцэг тогтоолгох”-тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэв.
- Шүүгч Б.Мөнхзул даргалж, шүүх бүрэлдэхүүнд Л.Соёлмаа, Д.Алтантуяа 14 цаг 30 минутанд эхэлсэн шүүх хуралдаанаар “Шүүгчийн захирамжинд гаргасан гомдолыг” хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
ТОЙМ ГАРГАСАН ШҮҮХ ХУРАЛДААНЫ
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА: С.ЭНХТАЙВАН
. . .