Иргэний ХХША явцад гаргах зарим хүсэлтүүдийн загварууд

ЗАГВАР

 ШҮҮХЭД ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ

 

 

2023 оны 03 сарын 21 өдөр                                                                       Сүхбаатар сум

 

            Миний бие Б.Бат нь Б.Болдод холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч Б.Болдын шүүхэд гаргасан хариу тайлбартаа танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар дараах хүсэлтийг гаргаж байна. Үүнд:

            Миний бие 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр найз Д.Одын хамт ХААН банкны АТМ-д очиж түүний 5050505050 тоот данс руу 3,000,000 төгрөг хийж, Б.Болдын ХААН банкны 5151515151 тоот данс руу шилжүүлсэн.

            Гэтэл хариуцагч Б.Болд нь хариу тайлбартаа “Д.Од нь надад урьд зээлсэн мөнгөө өгөөгүй байсан бөгөөд миний данс руу шилжүүлсэн 3,000,000 төгрөг нь Д.Одын надад өгөх ёстой мөнгө байсан юм” гэж маргаж байна.

            Д.Од нь ямар учраас 3,000,000 төгрөгийг Б.Батын данс руу шилжүүлснийг гэрч Д.Одоос тодруулах нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, 1 дүгээр байр, 01 тоотод оршин суух, утас: 99999999, ТИ80010101 регистрийн дугаартай, Боржигон овогт Доржийн Одыг гэрчээр асууж өгнө үү.

            Гэрчээс асуух асуулт:

  1. Та нэхэмжлэгч Б.Бат, хариуцагч Б.Болд нарыг таних уу? Садан төрлийн холбоотой юу?
  2. Таны ХААН банкны 5050505050 тоот данснаас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б.Болдын ХААН банкны 5151515151 тоот данс руу 3,000,000 төгрөг шилжсэн байна. Та ямар учраас мөнгө шилжүүлсэн бэ?
  3. Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?

                              Хүсэлт гаргасан: Нэхэмжлэгч                              Б.Бат

 

 

 

 

 

 

Дээрх хүсэлт зөвхөн загвар болно.