ШҮҮГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ” ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2025-12-16 00:00:00 | 55Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 182 дугаар зарлигаар Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Я.Ариунцэцэг, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Э.Пүрэвдулам нарыг томилж, шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхийн байранд зохион байгуулав.
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг тус шүүхийн Тамгын газрын дарга Э.Ганцэцэг удирдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулан, шүүгч нар тангараг өргөснөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар шүүгч нарын бүрэн эрх нь эхэлж байна.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд тус шүүхийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Сэлэнгэ аймаг дахь Прокурорын газрын ерөнхий прокурор Эрхэмбаатар, МӨХ-ны өмгөөлөгч Атарцэцэг, Эрдэнэ-оргил, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын төлөөлөл нар баяр хүргэн үг хэлж, ажлын амжилт хүсэв. Уг ёслолын ажиллагаанд тус шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, ар гэрийн төлөөлөл оролцлоо.