Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагчид шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.
2025-10-30 00:00:00 | 110Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн эрх зүйч мэргэжлээр Их, Дээд сургуульд суралцах сонирхолтой сурагчид “Миний сонгох мэргэжил” хөтөлбөрийн хүрээнд тус шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааг Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Б.Батболд шүүхийн байгууллагын тогтолцоо, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн онцлог, шүүн таслах ажиллагаа хэрхэн явагддаг, шүүх хуралдаанд шүүгч, прокурор, өмгөөлөгч, хэргийн оролцогч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хэрхэн оролцдог талаар танилцуулж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны нээлтийг, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны тогтоох хэсгийг сонирхуулан шүүгч нартай уулзуулж, сонирхсон асуултад нь хариулж, нээлттэй ярилцлаа.



Бидний ирээдүй болсон хүүхдүүд мэргэжлээ зөв сонгож, төрийн албыг нэр төртэй хаших болтугай.
СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР