-1

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо

2025-07-07 00:00:00    |   297

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам"-ын дагуу Шүүхийн Тамгын газрын нийт 116 захиргааны ажилтан өнөөдөр (2025.07.07) Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Тус шүүхийн төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн 4 ажилтан энэ өдөр тангараг өргөлөө.  “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн  Төрийн захиргааны албан хаагчийн тангарагаа өргөлөө.
Шүүхийн тамгын газрын дарга Э.Ганцэцэг Төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөсөн хүмүүст амжилт хүсч, өргөсөн тангарагтай үнэнч, амжилт бүтээл дүүрэн ажиллахыг хүсэн ерөөлөө.

. . .