Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх

ТАНИЛЦУУЛГА            

         Монгол Улсын Үндсэн хуулийн дагнасан шүүх байгуулах тухай үзэл баримтлал биелэлээ олж 2002 оны 12 дугаар сарын 26-нд батлагдан 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуулиар 21 аймаг, нийслэл тус бүрт Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Улсын Дээд Шүүхэд Захиргааны хэргийн танхим байгуулагдахаар болов. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 06 дугаар сарын 04-ний 98 дугаар зарлигаар тус аймагт Захиргааны хэргийн шүүхийн анхны шүүгчээр Ж.Бурмаа, Л.Одбаатар, Д.Халиуна, шүүгчийн туслахаар Ц.Байгалмаа, нарийн бичгийн даргаар Д.Алтантуяа нар томилогдож Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчийг Аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч хавсран гүйцэтгэхээр болж үйл ажиллагаагаа явуулж  эхэлжээ.
      "Шүүх байгуулах тухай” 2013 оны 01-р сарын 24-ны өдрийн хуулиар Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн шүүх, Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүхтэй нэгтгэснээр Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүх нэршилтэй болж Шүүх байгуулах тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр зарлигаар шүүгч Д.Халиунаа Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд шүүгчээр,  шүүгч Ж.Бурмаа, Л.Одбаатар нар Дархан-Уул аймагт байрлах Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхэд томилогдсон бөгөөд тус шүүх нь Сэлэнгэ болон Дархан-Уул аймгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүх нэгжийг харъяалан шүүн таслах үйл ажиллагаа явуулж ирсэн байна.
         "Шүүх байгуулах тухай" /шинэчлэсэн найруулга/ хуулиар Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулагдаж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 111 дүгээр зарлигаар тус шүүхийн шүүгчээр Ж.Бурмаа, Л.Одбаатар нарыг томилж Шүүгчийн туслах Б.Байгалмаа, Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Шинэбаяр нарыг тус тус томилжээ. 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 000 дүгээр зарлигаар Ц.Байгалмааг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилж одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 189 дүгээр зарлигаар шүүгч Лидагийн Одбаатарыг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилжээ. 
Тус шүүх нь нутаг дэвсгэрийн харъяаллын хувьд Сэлэнгэ аймгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүх нэгж, 17 сум, 4 тосгоныг харьяалан шүүн таслах ажиллагаа явуулж ирлээ.

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хамт олон


   
Ерөнхий шүүгч Хотгойд овгийн Лидагийн Одбаатар.
- Хулгана жилтэй.
- 1993 онд Цэргийн их сургуулийг холбооны инженер мэргэжлээр, 1997 онд МУИС-ын Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, хуульч цолтой.
- 2011-2013 онд Их засаг Олон улсын Их Сургуульд магистрантурт суралцаж хууль зүйн ухааны магистр цол хүртсэн.
-1998-2004 оны хооронд Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих туслах прокуророор ажилласан.
-2004-2015 оны 12 дугаар сарын 23 ны хүртэл Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхийн шүүгчээр.
-2015 оны 12 дугаар сарын 23 ны өдрөөс Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.
 
 
 

 
 
 Шүүгч Жалбаагийн Бурмаа.
- 1968 онд төрсөн
- 1989 онд Отгонтэнгэр дээд сургуулийг төгссөн
- 1989.11.02 ноос Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1-р шүүхэд нарийн бичгийн дарга
- 2000 оноос Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1-р шүүхэд туслах шүүгч
- 2002 онд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1-р шүүхэд шүүгчийн туслах
- 2004 оноос Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгчээр одоог хүртэл ажиллаж байна.
 
 

 
 
 
 Шүүгч Цэвээний Байгалмаа.

-  1977 онд төрсөн
- 1991 онд Орхон ХЗДС-ыг төгссөн
- 2000 -аас 2004 онд Сэлэнгэ аймгийн сум дундын 2-р шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
- 2004 оноос 2015 он хүртэл Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн туслах
- 2015 онд Сэлэнгэ аймагт өмгөөлөгчөөр ажиллаж байгаад
- 2015 оны 10 сарын 29 нд Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

 


Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

    Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газрын дэргэдэх "Ахмадын зөвлөл”-ийн үйл ажиллагаагаа явуулах албан өрөөг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ...

ХБНГУ-ЫН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ СУДАЛЖ БАЙНА
ХБНГУ-ЫН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ СУДАЛЖ БАЙНА

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014оны 128 дугаар тогтоолоор баталсан "Шүүхийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр”-т шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх тогтолцоог бий болгох зорилтыг ...

Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

  Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2017 оны дотоодын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу урилгаар Өвөрхангай аймгийн Бүсийн Оношлогоо эмчилгээний төвийн сэтгэцийн их эмч ...

Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Бүтээмжийн сургалт зохион байгууллаа   Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ээлжит сургалтаа зохион байгууллаа. Энэ ...

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг хүлээн авч уулзлаа
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг хүлээн авч уулзлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан нар Авилгатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн хүсэлтийн дагуу Г.Баасан нарын төлөөлөгчдийг 2017 оны 10 ...

Зургийн цомог