Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 7 хоногийн тойм /Хамрах хугацаа 2018 оны 10 сарын 22-нээс 2018 оны 10 сарын 26/

Автор: sukheenee от 2-12-2018, 20:39

2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Л.Энхтайван шүүгч даргалж шүүгч Д.Мөнхцэцэг, Л.Соёлмаа нарын бүрэлдэхүүнтэй Д.Бадамлянхуагийн нэхэмжлэлтэй Т.Батцэрэнд холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан 10 цаг 30 минутанд эхэлж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ШХНБД Д.Алтанбагана

2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 14 цаг 30 минутад Б.Батсүхийн нэхэмжлэлтэй ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг Д.Мөнхцэцэг шүүгч даргалж хянан хэлэлцэж зарим хэсгийг ханган шийдвэрлэлээ. ШХНБД С.Энхтайван

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутад "Таван Богд Финанс” ХХК-ний нэхэмжлэлтэй "Баян-Ундарга” ХХК-д холбогдох 115.616.178 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг шүүгч Б.Мөнхзул даргалж хянан хэлэлцээд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.ШХНБД С.Энхтайван

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 30 минутад нэхэмжлэгч О.Батбаярын нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Батболдод холбогдох "Хууль бус өмчлөлөөс газар чөлөөлүүлэх тухай”- Ш.Батболдын сөрөг нэхэмжлэлтэй О.Батбаярт холбогдох "Гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах”-тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхтайван даргалж хянан хэлэлцээд үндсэн нэхэмжлэлийг хангаж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ШХНБД С.Энхтайван

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутад нэхэмжлэгч О.Сүнжидмаагийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Баярт холбогдох "Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг Л.Энхтайван шүүгч даргалж хянан хэлэлцэж бүрэн хангаж шийдвэрлэлээ ШХНБД Д.Алтанбагана.

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 30 минутад нэхэмжлэгч О.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Чимэгбатад холбогдох "Гэм хор 1400.000 төгрөг”-ийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг Д.Мөнхцэцэг шүүгч даргалж, шүүгч Л.Соёлмаа, шүүгч Б.Мөнхзул иргэдийн төлөөлөгч Д.Оюунцэцэг нарын бүхэлдэхүүнтэй шүүх хуралд. Нэхэмжлэгч О.Нямсүрэн хариуцагч Н.Чимэгбат нар эвлэрэв. ШХНБД Д.Алтанбагана.

2018 оны 10дугаарсар 25-ны өдрийн 10 цаг 00 минутад нэхэмжлэгч Ц.Дорлигийн нэхэмжлэлтэй "Ажилласан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг шүүгч Б.Мөнхзуд даргалж зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ. ШХНБД Д.Алтанбагана

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 00 минутанд Н.Сайнхишигийн нэхэмжлэлтэй Л.Идэрбатад холбогдох "Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө хуваалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг шүүгч Б.Мөнхзул даргалж хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаан хойшилсон. ШХНБД С.Энхтайван

2018 оны 10дугаарсарын 25-ны өдөр 14 цаг 30 минутад нэхэмжлэгч Б.Мягмарсүрэн, Б.Баттулга нарын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Энхтуяад холбогдох "67.339.380 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагтай иргэний хэрэгт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзориг нь 10 дугаар сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл БНХАУлсад хувийн ажлаар зорчиж байгаа мөн өмгөөлөгч авах хүсэлтэй байгаагаа бичгээр ирүүлсэн тул шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулав.

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 30 минутад Д.Насанбуянгийн нэхэмжлэлтэй хариуцагч Алтанбулаг сумын соёлын төвийн эрхлэгч Б.Ариунзаяад холбогдох "Тушаал хүчингүй болгуулж, цалингаас суутгасан 183.512 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг шүүгч Л.Энхтайван даргалж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.ШХНБД С.Энхтайван

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны мэдээлэл
Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны мэдээлэл

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн гомдол хянан хэлэлцэх хуралдаанаар 11 шүүгчид холбогдох 8 гомдол хэлэлцсэнээс 9 шүүгчид холбогдох 6 гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 1 шүүгчид ...

Цахим лавлагааны системийг БЗДИХАШ шүүхэд танилцууллаа
Цахим лавлагааны системийг БЗДИХАШ шүүхэд танилцууллаа

"Шүүхийн цахим лавлагааны систем”-ийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2019.10.17) танилцууллаа. Уг системийг шүүхэд нэвтрүүлснээр Төрийн мэдээлэл солилцооны систем ...

ШҮҮХЭД БАЯРЛАЛАА
ШҮҮХЭД БАЯРЛАЛАА

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны оршин суугч О.Нямцэцэг шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлснийг хүргэе.Тэрбээр "Би талийгаач нөхөртэйгөө 2001 оноос хамтран амьдарч 2 хүүхэд төрүүлсэн. Тухайн үед ...

Эрх зүйчдийг шүүхийн захиргааны ажилтнаар бэлтгэж, гэрчилгээ гардуулав
Эрх зүйчдийг шүүхийн захиргааны ажилтнаар бэлтгэж, гэрчилгээ гардуулав

"Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт"-д амжилттай суралцсан 36 эрх зүйчид 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрчилгээ гардууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Германы олон улсын хамтын ...

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА
ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын хамт олон байгалиа нөхөн сэргээх, хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Мөрөн сумын нийтийн эзэмшлийн талбайд мод, бут тарьж, тарьсан ...

Зургийн цомог