СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2018 ОНЫ 05 САРЫН 16-НЫ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

Автор: Gantulga от 14-06-2018, 11:59

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны

шүүхээр 2018оны 05 дугаар сарын 16ы өдөр хянан хэлэлцсэн

эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тойм

2017.05.16 №08 Сүхбаатар сум

Зар

Илтгэгч

Тойм

1

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 42 дугаартай шийтгэвэртэй Ц.Болормаад холбогдох зөрчлийн 1 хавтаст хэргийг зөрчил гаргагчийн гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4, 1.5/

Б.Батзориг

Анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2

Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолтой Э.Хишиг-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1831000600065 дугаартай 1 хавтаст хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1/

Б.Батзориг

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

3

Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолтой Б.Отгонжаргал, Д.Цасанцэцэг нарт холбогдох эрүүгийн 1831000000048 дугаартай 1 хавтаст хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2/

Д.Буянжаргал

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

4

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолтой А.Эрдэнэтөгсөд холбогдох эрүүгийн 1732000750073 дугаартай 1 хавтаст хэргийг прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3/

Д.Буянжаргал

Өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шүүх хурлыг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэв.

5

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолтой Э.Гэрэлчулуун, П.Зинамядар, Т.Мөнхбат нарт холбогдох эрүүгийн 1833000050011 дугаартай 1 хавтаст хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1/

Б.Батзориг

Анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

6

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 80 дугаартай цагаатгах тогтоолтой Б.Баярсайханд холбогдох эрүүгийн 1731001680032 дугаартай 1 хавтаст хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1/

Б.Батзориг

Анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж шийдвэрлэв.

7

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолтой Ж.Баттулгад холбогдох эрүүгийн 1731001680032 дугаартай 5 хавтаст хэргийг прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эрдэнэтуяа, Э.Биндэръяа, тэдгээрийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Л.Данзанноров нарын гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4/

Д.Буянжаргал

Өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шүүх хурлыг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэв.

8

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолтой Д.Батбаатарт холбогдох эрүүгийн 201618000366 дугаартай 7 хавтаст хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1/

Д.Буянжаргал

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж шийдвэрлэв.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны

шүүхээр 2018оны 05 дугаар сарын 16ы өдөр хянан хэлэлцсэн

иргэний хэргийн шүүх хуралдааны тойм

2017.05.16 №07 Сүхбаатар сум

 

 

Зар

Илтгэгч шүүгч

Тойм

1

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны 146 дугаартай шийдвэртэй, Д.Цэвэлмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Наранчимэгт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

Г.Давааренчин

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг Анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны 158 дугаартай шийдвэртэй, "Сэлэнгэ тэнгэр хараа” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч "Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-т холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

Г.Давааренчин

 

Хариуцагчийн итгэмжэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

3

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны 157 дугаартай шийдвэртэй, Б.Сайнбаярын нэхэмжлэлтэй, иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

Г.Давааренчин

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг Анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

4

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний 35 дугаартай шийдвэртэй, Г.Долгорын нэхэмжлэлтэй, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Номгон 3 дугаар баг тосгоны Захирагчийн албанд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

Г.Давааренчин

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

5

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны 45 дугаартай шийдвэртэй, "Хас банк”-ны Сэлэнгэ салбарын

нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Мөнхзул, Б.Мөнхтөр нарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

Г.Давааренчин

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг Анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

6

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 47 дугаартай шийдвэртэй, Т.Энхболдын

нэхэмжлэлтэй, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

Г.Давааренчин

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

 

Тойм гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд


 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны мэдээлэл
Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны мэдээлэл

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн гомдол хянан хэлэлцэх хуралдаанаар 11 шүүгчид холбогдох 8 гомдол хэлэлцсэнээс 9 шүүгчид холбогдох 6 гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 1 шүүгчид ...

Цахим лавлагааны системийг БЗДИХАШ шүүхэд танилцууллаа
Цахим лавлагааны системийг БЗДИХАШ шүүхэд танилцууллаа

"Шүүхийн цахим лавлагааны систем”-ийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2019.10.17) танилцууллаа. Уг системийг шүүхэд нэвтрүүлснээр Төрийн мэдээлэл солилцооны систем ...

ШҮҮХЭД БАЯРЛАЛАА
ШҮҮХЭД БАЯРЛАЛАА

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны оршин суугч О.Нямцэцэг шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлснийг хүргэе.Тэрбээр "Би талийгаач нөхөртэйгөө 2001 оноос хамтран амьдарч 2 хүүхэд төрүүлсэн. Тухайн үед ...

Эрх зүйчдийг шүүхийн захиргааны ажилтнаар бэлтгэж, гэрчилгээ гардуулав
Эрх зүйчдийг шүүхийн захиргааны ажилтнаар бэлтгэж, гэрчилгээ гардуулав

"Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт"-д амжилттай суралцсан 36 эрх зүйчид 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрчилгээ гардууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Германы олон улсын хамтын ...

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА
ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын хамт олон байгалиа нөхөн сэргээх, хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Мөрөн сумын нийтийн эзэмшлийн талбайд мод, бут тарьж, тарьсан ...

Зургийн цомог