Садан төрлийн холбоо тогтоолгох тухай
САДАН ТӨРЛИЙН ХОЛБОО ТОГТООЛГОХ
ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР
сум дундын 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргах нь


Огноо Сүхбаатар сум

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг …. сум ….-р баг, … дугаар байрны........... ийн...... тоотод оршин суух, Боржигон овгийн Баасангийн Цэдэв, Харилцах утас :......... / гэр /,......................... / гар утас /

Нэхэмжлэлийн үндэслэл: Самбалхүндэвийн Чойдогжамц нь 1938 онд улс төрийн хэргээр баривчлагдан 1938 оны 2 дугаар сарын 25-нд онц бүрэн эрхт комиссын 7-р хурлын тогтоолоор, Шүүх цаазны бичгийн 43-45-р зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэн, цаазлагдсаныг 1992-06-20-ны Дээд шүүхийн цэргийн Коллегийн 95-р магадлалаар цагаатгасан юм. Самбалхүндэвийн Чойдогжамц нь миний аавын төрсөн ах юм. Иймд, Монгол Улсын Дээд шүүхийн цагаатгалын үнэмлэх, ТЕГ-ийн архивийн лавлагаа, Г.Дорж, А.Мягмар нарын тодорхойлолт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн намайг хэлмэгдэгч Самбалхүндэвийн Чойдогжамцын ач дүү мөн болохыг тогтоож өгнө үү.

Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичгийн жагсаалт:
1.1992 оны Монгол Улсын Дээд Шүүхийн цагаатгалын үнэмлэх
2. Г.Дорж, А.Мягмар, Ц.Цогоо нарын тодорхойлолт
3.Үндэсний архивийн лавлагаанууд
4.Тагнуулын Ерөнхий Газрын архивын лавлагаа
5. Монгол Улсын Дээд Шүүхийн 95 дугаар магадлал
6.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг хавсаргав.
Нэхэмжлэл гаргасан: \ гарын үсэг\ Баасангийн Цэдэв
Анхаарах зүйлс !!! Нэхэмжлэл бичихдээ цаасныхаа өмнө талаас үдэх зайтай үлдээж бичнэ үү.
/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө /

Шүүхийн Мэдээлэл лавлагааны алба 70362294
Веб сайт: http://www.court.se.gov.mn/
2014 он

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Захиргааны эрх зүйн 2017 сургалт амжилттай өндөрлөлөө
Захиргааны эрх зүйн 2017 сургалт амжилттай өндөрлөлөө

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн "Эрх зүйн боловсрол академи”-тай хамтран Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдэд ...

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

"Элсэн цаг” тэмцээнийг зохион байгууллаа     Хөвсгөл аймгийн шүүхүүдийн шүүгч, ажилтнуудын оюун ухаан,авхаалж самбаа, мэдлэг ур чадварыг сорих зорилгоор Монголын шүүгчдийн ...

Шүүхийн тамгын газрын дарга нарын сургалт, зөвлөгөөн эхэллээ
Шүүхийн тамгын газрын дарга нарын сургалт, зөвлөгөөн эхэллээ

Шүүхийн тамгын газрын дарга нарын 2017 оны жилийн эцсийн сургалт-зөвлөгөөн өнөөдөр (2017.12.13) эхэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан энэ удаагийн ...

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалт батлагдлаа
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалт батлагдлаа

        Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 87 дугаар тогтоолоор 2018 онд шүүх хуралдаанд оролцох16214 иргэдийн төлөөлөгчийн нэрийн нэгдсэн ...

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

  Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 12 сарын 04-ний өдрийн А/66 тоот тушаалын дагуу хэргийн хөдөлгөөний ажлын хэсгийн бүрэлдэхүүн Төв аймаг дахь анхан болон давж ...

Зургийн цомог