ВИДЕО ХУРЛЫН ТӨХӨӨРӨМЖӨӨР ШҮҮХ ХООРОНД ХОЛБОГДОХ ТАЛААР СЭЛЭНГЭ, ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ӨМГӨӨЛӨГЧ НАРЫГ ОРОЛЦУУЛАН ОНЛАЙН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Автор: Бодгоо от 19-05-2015, 09:22

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 03/479 дугаартай "Видео хурлын төхөөрөмжөөр шүүх хооронд холбогдох тухай" албан бичгийн дагуу орон нутгийн өмгөөлөгч нар болох Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн өмгөөлөгч нарыг хамруулан онлайн уулзалтыг зохион байгуулав. 
           Энэхүү уулзалтаар шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, цаг хугацаа, зардал хэмнэх зорилгоор давж заалдах шатны болон бусад шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн онлайнаар оролцуулах мөн бүх төрлийн сургалт, уулзалт, зөвлөгөөн явуулах, мэдээлэл солилцох боломжоор шүүхүүд бүрэн хангагдсаныг өмгөөлөгч нарт сурталчлан танилцууллаа.
           Тус сургалтын үеэр Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн өмгөөлөгч нарыг шүүх хуралдааны танхимаас шууд холбогдуулж, уулзалт, ярилцлагыг зохион байгуулан, шүүхийн дээрх үйлчилгээний талаарх санал бодлыг сонсч, цаашид хамтран ажиллах зарим арга хэмжээний талаар зөвшилцөн, онлайн танхимд өмгөөлөгч нарыг биечлэн оролцуулж, урьдчилсан байдлаар туршилт хийж ажиллалаа.
СУМ ДУНДЫН 20 ДУГААР ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

Шүүхийн тамгын газрын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ээлжит дотоодын сургалтаа 2019 оны 10 сарын 17-нд зохион байгуулав. Сургалтаар шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтэн ...

“Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах” сургалт зохион байгууллаа
“Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах” сургалт зохион байгууллаа

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар, аймгийн Цагдаагийн газартай хамтран баталсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” төлөвлөгөөний дагуу 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр "Шүүх, ...

"Захиргааны шийдвэр гаргах явц" шторкийг хүргэж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2019 оныг "Иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн жил” болгон зарласан билээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас иргэдийн эрх зүйн мэдлэгийг ...

Шүүгчийн сонгон суралцах Улаанбаатар хот дахь сургалт эхэллээ
Шүүгчийн сонгон суралцах Улаанбаатар хот дахь сургалт эхэллээ

"Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон гэрээний эрх зүй ба иргэний хуулийн хэрэглээ” сэдэвт шүүгчийн сонгон суралцах сургалтын III ээлж өнөөдөр нийслэлд (2019.10.21) эхэллээ. Шүүхийн ...

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2019 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2019 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН

  Монгол Улсын шүүхийн 2019 оны 3 дугаар улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн тайланг хүргэж байна. 

Зургийн цомог