СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА.

Автор: Gantulga от 17-01-2018, 09:09

 
Монголын Хуульчдын холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар хорооноос хуульчдын дунд спортын хоёр төрөлт тэмцээнийг 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь нийт хуульчдын дунд амжилттай зохион байгууллаа.
 

 

Уг тэмцээнд Сэлэнгэ аймаг дахь эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны болон эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хуульч нарын баг оролцож,  гар бөмбөгийн тэмцээний төрөлд хоёрдугаар байр эзэлж мөнгөн медаль, сагсан бөмбөгийн төрөлд гуравдугаар байр эзэлж хүрэл медаль хүртсэн амжилтыг гаргалаа.



 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Зургийн цомог