СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА.

Автор: Gantulga от 12-12-2017, 14:53

Хүний эрхийн өдрийг тохиолдуулан гаргасан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017.12.05-ны өдрийн А/492 тоот захирамжийн дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтэс, ХЭҮК-ын Сэлэнгэ аймаг дахь ахлах мэргэжилтэн, Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газар, аймгийн Өмгөөлөгчдийн холбоотой хамтран Засаг даргын Тамгын газрын Иргэний танхим, Олон Улсын худалдааны төвдүүдэд "Иргэдэд Хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа.

Тус шүүхийн Тамгын газраас уг өдөрлөгт оролцон эвлэрүүлэн зуучлах албанд өргөдөл гаргах болон шүүхэд нэхэмжлэл, гомдол, хүсэлт хэрхэн гаргах талаар зөвлөгөө өгч ажиллалаа.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Зургийн цомог