СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

Автор: Gantulga от 27-11-2017, 16:43

Хууль зүй дотоод хэргийн сайд, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хамтарсан А/40, 113 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг ханган журам”, "Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах” сэдэвт сургалт, дадлага хийх ажлыг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар, Сэлэнгэ аймгийн Шүүхийн тамгын газар, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар хамтран зохион байгууллаа.

 
 

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас тус сургалтын үеэр объектод гал гарсан тохиолдолд галын хорыг ашиглаж галын голомтод хэрхэн ойртож унтраах талаар сургалтыг хийж, Гамшиг ослын үед шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажиллагааны үзүүлэн сургалтыг зохион байгууллаа.

 

Мөн Шүүгч, шүүх бүрэлдэхүүнд халдан довтолсон, амь насанд аюул учруулахаар заналхийлсэн тохиолдол болон шүүхийн гадна орчинд олон нийтийг хамарсан үймээн самууны үед шүүхийн аюулгүй байдлыг хангах, яллагдагч шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх ажиллагааны үеийн аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааны явцад хэргийн оролцогч нарын аюулгүй байдлыг хангах ажиллагааны хүрээнд үзүүлэн сургалтыг зохион байгууллаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 




Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Багануур дүүргийн шүүхийн тамгын газар мэдээлж байна
Багануур дүүргийн шүүхийн тамгын газар мэдээлж байна

Хүндэтгэл үзүүллээ           Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч М.Усны-Эх нь жил гаруйн хугацаанд  Эвлэрүүлэн зуучлалын ажлыг ...

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2017.12.08-ны өдөр баталсан "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалт-2018” төлөвлөгөөнд заасны дагуу Хэнтий аймгийн зүүн бүсийн сумд болох Батноров, ...

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Б.Баярсайхан, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Ариунболд нар Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, цагдаагийн ...

Зургийн цомог