Түвшин тогтоох шалгалт эхэллээ.

Автор: Gantulga от 9-10-2017, 18:45

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017.08.31-ний өдрийн А/42 тоот тушаалаар батлагдсан "Шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тодорхойлох аргачлал”-ын дагуу тус шүүхийн Тамгын газраас 2017.10.09-ний өдөр түвшин тогтоох шалгалтыг зохион байгууллаа.

Уг шалгалтыг тус шүүхийн Тамгын газрын дарга М.Нямсүрэн, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Байгалмаа, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр сорил, бодлого, эссэ бичих ур чадвар, эссэ илтгэх ур чадвар мөн ажилтаны ёс зүй, харилцаа хандлага зэрэг аргачлалд дурьдсан үзүүлэлт тус бүрээр дүгнэлээ.

Уг шалгалтанд тус шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, шүүгчийн туслах, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлагчийн туслах, ерөнхий нягтлан бодогч, нярав, архив бичиг хэргийн эрхлэгч бүхий 20 ажилтан хамрагдлаа.




Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Багануур дүүргийн шүүхийн тамгын газар мэдээлж байна
Багануур дүүргийн шүүхийн тамгын газар мэдээлж байна

Хүндэтгэл үзүүллээ           Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч М.Усны-Эх нь жил гаруйн хугацаанд  Эвлэрүүлэн зуучлалын ажлыг ...

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2017.12.08-ны өдөр баталсан "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалт-2018” төлөвлөгөөнд заасны дагуу Хэнтий аймгийн зүүн бүсийн сумд болох Батноров, ...

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Б.Баярсайхан, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Ариунболд нар Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, цагдаагийн ...

Зургийн цомог