Шүүхийн захиргааны ажилтнуудад харилцаа хандлага, нийтлэг журмын талаар сургалт зохион байгууллаа

Автор: Gantulga от 6-10-2017, 17:55


Тус шүүхийн Сургалтын ажлын хэсэг, Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хорооноос хамтран төлөвлөгөөний дагуу шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан "Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй”, "Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм”, "Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа, хандлагын нийтлэг журам”-ын хүрээнд сургалт, ярилцлагыг Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хорооны дарга, Сургалтын ажлын хэсэг ахлагч, шүүгчийн туслах Б.Болор-Эрдэнэ 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулав.


Сургалтын үеэр "Шүүхэд итгэх иргэдийн итгэл” судалгааны дүнг танилцуулав.

Сургалтанд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, эвлэрүүлэн зуучлагч, түүний туслах, архив бичиг хэргийн эрхлэгч, нягтлан бодогч нар хамрагдлаа.

 

 

 




Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Зургийн цомог