ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Автор: Gantulga от 3-10-2017, 15:23

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс томилогдсон ажлын хэсэг 2017 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийлээ. Ажлын хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүний нөөцийн газрын дарга С.Энхбаяр, Дотоод аудитын албаны дарга С.Мөнхтөр, ахлах шинжээч Ж.Өнөрбаяр, референт Б.Энхбат, Шүүхийн төрөлжсөн архивын эрхлэгч С.Нэргүй, Шүүхийн захиргаа удирдлагын газрын референт Б.Оюунгэрэл нар ажиллалаа.

Шүүхийн захиргааны тухай, Төсвийн тухай болон бусад хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан тогтоол, тушаал, заавар журмын хэрэгжилтийг тухайн шүүхийн тамгын газар хэрхэн хангаж ажиллаж байгаад хяналт тавьж үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж өгөхөд шалган туслах ажлын зорилго оршиж байлаа.

Тус ажлын хэсэг нь Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газарт явуулсан хяналт шалгалтаар шүүхийн захиргааны удирдлага, шүүхийн хүний нөөц, төсөв, санхүү, хөрөнгө оруулалт, дотоод аудит, архивын үйл ажиллагаа гэсэн чиглэлээр шалган туслах ажиллагаа явуулж, үнэлэлт дүгнэлт, санал, зөвлөмж өгөв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын хэсэг хяналт шинжилгээний төгсгөлд Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд ноцтой зөрчил илрээгүйг дурьдаж, ажлын хэсгээс гаргасан санал, зөвлөмжийг цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөв.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Багануур дүүргийн шүүхийн тамгын газар мэдээлж байна
Багануур дүүргийн шүүхийн тамгын газар мэдээлж байна

Хүндэтгэл үзүүллээ           Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч М.Усны-Эх нь жил гаруйн хугацаанд  Эвлэрүүлэн зуучлалын ажлыг ...

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2017.12.08-ны өдөр баталсан "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалт-2018” төлөвлөгөөнд заасны дагуу Хэнтий аймгийн зүүн бүсийн сумд болох Батноров, ...

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Б.Баярсайхан, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Ариунболд нар Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, цагдаагийн ...

Зургийн цомог