Сум дундын 20 дугаар шүүхийн шүүгчдийн 2015 оны анхдугаар ээлжит зөвлөгөөн боллоо

Автор: Бодгоо от 7-01-2015, 15:24

Сум дундын 20 дугаар шүүхийн шүүгчдийн 2015 оны анхдугаар ээлжит зөвлөгөөн боллоо

Сум дундын 20 дугаар шүүхийн шүүгчдийн 2015 оны анхдугаар ээлжит зөвлөгөөн 2015 оны 01 дүгээр 05-ны өдөр боллоо.
Зөвлөгөөнд Ерөнхий шүүгч, нийт шүүгчид, шүүгчийн туслахууд болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
Зөвлөгөөнөөр дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд:
1.    2014 оны шүүн таслах болон бусад хийсэн ажлын төлөвлөгөөний биелэлт, 2015 оны шүүн таслах болон бусад ажлын төлөвлөгөөний төслийг нэг бүрчлэн хэлэлцэж батлах,
2.    Тус шүүхийн шүүгч нарын 2014 оны шүүн таслах ажлын чанарын судалгааг шүүгч бүрээр гаргаж хэлэлцүүлэх,
3.    Шүүгчдийн гар дээрх урд оны үлдэгдэл эрүү, иргэний хэргийн тоон болон шалтгааны судалгаан дээр дүгнэлт хийж, цаашид авах арга хэмжээний талаар ярилцах,
4.    Урьд оны эрүү, иргэний шүүх хурал хойшилсон шалтгааны талаархи судалгааг шүүгч бүрээр гаргаж, цаашид авах арга хэмжээний талаар ярилцах,
5.    Эрүүгийн хэрэг, иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэл, гомдол, хүсэлт, захиргааны зөрчлийн материал хуваарилах журам тогтоох,
6.    Эрүү, иргэний шүүх хуралдааны даргалагч, бүрэлдэхүүн томилох тухай,
7.    Эрүү, иргэний хэргийн хугацаа сунгах журам тогтоох,
8.    Шүүгч, шүүгчийн туслахуудын ёс зүй болон шүүн таслах ажиллагааны сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, цаашид авах арга хэмжээний тухай,
Бусад асуудал зэрэг 19 асуудлыг хэлэлцэж, зөвлөгөөний тогтоол, ерөнхий шүүгчийн захирамж гарган, дагаж мөрдөхөөр хэрэгжүүлж эхлээд байна.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны мэдээлэл
Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны мэдээлэл

Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны мэдээлэл "Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хорооны 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн гомдлыг хянан хэлэлцэх хуралдаанаар 10 шүүгчид холбогдох 7 гомдлыг хэлэлцсэнээс ...

Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

    "Нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа. Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар нь Цагдаагийн газартай хамтран төлөвлөгөөнд заасны дагуу шүүхийн үйл ажиллагааг сурталчлах "Нээлттэй ...

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

  Орон нутгийн fm-радиогийн "Хуулийн цаг” булангаар мэдээлэл түгээлээ. Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас 2019 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж ...

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Дотоод сургалт зохион байгууллаа Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/08 дугаартай тушаалаар дотоод сургалтын төлөвлөгөөг баталсаны ...

Гамшгийн эрсдэлийн чадавхын менежментийг судлав
Гамшгийн эрсдэлийн чадавхын менежментийг судлав

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран Байгууллагын гамшгийн эрсдэлийн чадавхын менежментийн үнэлгээний аргаар тойм судалгаа ...

Зургийн цомог