СЭЛЭНГЭ АЙМАГТ ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 90 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭГ УГТАН "ТӨВИЙН БҮСИЙН ШҮҮХҮҮДИЙН АЖИЛ, МЭРГЭЖИЛ, СПОРТЫН ТЭМЦЭЭН-2016" УРАЛДААНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Автор: Бодгоо от 14-06-2016, 17:19

Сэлэнгэ аймагт шүүх байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан "Төвийн бүсийн шүүхүүдийн ажил мэргэжил, спортын тэмцээн-2016” Сэлэнгэ аймагт 2016 оны 06 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. 
Тус арга хэмжээ нь Сэлэнгэ аймагт шүүх байгуулагдсаны түүхт 90 жилийн ойд зориулан төлөвлөсөн 9 ажлын нэг бөгөөд тэмцээнд Булган, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн шүүхүүд болон Сайхан сум дахь сум дундын  нийт 6 шүүхийн 180 гаруй шүүгч, ажилтнууд гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, 100 буудалт даам, дартс зэрэг спортын төрлүүдээс гадна шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын ур чадварын уралдаанаар хурд хүч, авхаалж самбаа, мэдлэг оюунаа сорьсон өрсөлдөөнтэй тэмцээн болж өрнөлөө.
2 өдөр үргэлжилсэн "Төвийн бүсийн шүүхүүдийн ажил мэргэжил, спортын тэмцээн”-ий шилдгүүдээр:
1. Ажил мэргэжлийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын уралдаанд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Р.Баярхүү, Булган аймгийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн
2. Ширээний теннисний эрэгтэй төрөлд 1 дүгээр байрт: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн туслах Тэмүүжин, эмэгтэй төрөлд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Нолхоосүрэн
3. 100 буудалт даамны эрэгтэй, эмэгтэй төрөлд 1 дүгээр байрт: Сайхан сум дахь сум дундын шүүхийн тамирчид,
4. Дартсын эрэгтэй төрөлд 1 дүгээр байрт: Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн тамирчин,  эмэгтэй төрөлд 1 дүгээр байрт: Булган аймаг дахь сум дундын шүүхийн тамирчин, 
5. Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд: Дархан-Уул аймгийн шүүхийн баг тамирчид, эмэгтэй төрөлд: Сэлэнгэ аймгийн шүүхийн баг тамирчид,
6. Гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд 1 дүгээр байрт: Сэлэнгэ аймгийн шүүхийн баг тамирчид, эмэгтэй төрөлд: Орхон аймгийн шүүхийн баг тамирчид тус тус амжилт гаргаж, багийн нийт дүнгээр "ТЭРГҮҮН” байранд Сэлэнгэ аймгийн шүүхийн хамт олон шалгарч "ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын эзэн болов. 
Энэхүү төвийн бүсийн шүүхүүдийн ажил мэргэжил, спортын тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулахаар болж, багийн нийт дүнгээр 2 дугаар байранд шалгарсан Дархан-Ууул аймгийн шүүх 2017 онд зохион байгуулахаар боллоо. 
 
СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
 


Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Зургийн цомог