Шүүгч ажилтнууд "Амжилтын төлөө хамтдаа" сургалтанд хамрагдав.

Автор: Бодгоо от 18-05-2016, 09:35

Тус шүүхийн Тамгын газрын дэргэдэх "Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хороо нь 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө соён гэгээрүүлэх,  сургалт зохион байгуулах ажлуудыг тусгасан бөгөөд төлөвлөгөөний дагуу 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр "Амжилтын төлөө хамтдаа” лекцийг нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг хамруулан зохион байгуулав. 
"Амжилтын төлөө хамтдаа” лекцийг Сэлэнгэ аймаг дахь Өмгөөлөх  зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Л.Доржпүрэв удирдан явуулж, тус шүүхийн номын санд "Өглөөний хүн” номыг бэлэглэлээ. 
Харин шүүхийн хамт олноос өмгөөлөгч Л.Доржпүрэвт талархсанаа илэрхийлэн "ТАЛАРХАЛ” гардуулан өгөв. 
 
/Ёс зүйн хорооны дарга, гишүүд өмгөөлөгч Л.Доржпүрэвийн хамт/ 5861
"ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ХОРОО”


Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Зургийн цомог